Маркетингийн менежер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
-Бизнес хөгжлийн болон үйл ажиллагааны процессыг сайжруулах санал санаачилгуудыг цуглуулах, илрүүлэх, үнэлэх
-Төслийн цар хүрээ (scope), зорилгыг тодорхойлох
-Төслийн судалгаа, үнэлгээ, анализ хийх
-Төслийн хүрээнд шаардагдах нөөц, хүн хүч, ажлуудын төлөвлөгөө гаргах
-Төлөвлөгөөний дагуу ажлуудыг гүйцэтгэх, хамтран ажиллах
-Гарч болзошгүй эрсдэлүүдийг тооцох, дасан зохицох, асуудлуудыг шийдвэрлэх
-Төслийн явцыг хянах, үр дүнг хэмжих, сайжруулах

Тавигдах шаардлага:
-Эдийн засагч, Бизнес удирдлага, Мэдээллийн систем, Төслийн мэргэжилтэн болон төсөөтэй мэргэжлээр их дээд сургууль төгссөн
-Мэргэжлээрээ 2-c дээш жил ажилласан туршлагатай
-Асуудлыг дүгнэх, ул суурьтайгаар, бүтээлчээр шийдвэрлэх чадвартай
-Төслийн удирдлагын онол, аргачлал болон практикуудын мэдлэгтэй
-Бусадтай зөв харилцах, бусдыг манлайлах чадвартай
-Төсөл хэрэгжүүлж, төслийн багт орж ажиллаж байсан туршлагатай
-Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
 
Та бидэнтэй нэгдсэнээр:
-Эерэг дулаан уур амьсгалтай, тохилог таатай орчин  ажлын байр
-Ихийг хийж бүтээх хүсэл тэмүүллийг ямагт дэмжин сайшаадаг таатай орчин
-Бизнесийн олон чиглэлд хөрвөн өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх
-Ажилтан бүрийн сурах хөгжих боломж
-Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин, бодит урамшуулал
-Залуу эрч хүчтэй, хамтын манлайллыг эрхэмлэсэн, найрсаг хүндэтгэлтэй, шинийг эрэлхийлэгч хамт олны нэгэн ГИШҮҮН болохыг урьж байна.