1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Санко Маркетинг Монголиа ХХК – н бүтээгдэхүүн үйлчилгээг болон харилцагч газруудын бүтээгдэхүүнийг www.bizhub.mn вэбсайтаар дамжуулан борлуулах, хүргэх болон хэрэглэгч худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
1.2. Энэхүү журам нь хэрэглэгч худалдаа хийх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
1.3. Энэхүү үйлчилгээний журмын хэрэгжилтэнд “Санко Маркетинг Монголиа ХХК” болон /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ нар хамтран хяналт тавина.
1.4 www.bizhub.mn нь зөвхөн интернетээр дамжуулан худалдаа үйлчилгээ явуулах зорилготой байнгын ажиллагаатай вэбсайт байна.
1.5 www.bizhub.mn онлайн худалдааны вэбсайт нь 24 цагийн ажиллагаатай байна.
1.6 “bizhub.mn” тэмдэгт нь Санко Маркетинг Монголиа ХХК – ийн өмч байх бөгөөд энэхүү вэбсайтын нэр, лого, загвар, баннер зэргийг олшруулах болон өөр бусад зорилгоор ашиглахыг хориглоно.
1.7 Байгууллага тухай вэбсайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.
1.8 Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шүүмж зэргийг вэбсайтын журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
1.9 Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан дараах нэр томьёог дор дурьдсан утгаар ойлгоно. Үүнд:
1.9.1 “Компани” гэдэгт www.bizhub.mn вэбсайтыг өмчлөгч “Санко Маркетинг Монголиа” ХХК-ийг
1.9.2 “Хэрэглэгч” гэдэгт www.bizhub.mn сайтад бүртгүүлсэн этгээдийг;
1.9.3 “Захиалагч” гэдэгт www.bizhub.mn вэб сайтаас худалдан авалт хийхээр захиалга үүсгэж, баталгаажуулсан этгээдийг;
1.9.4 “Вэбсайт” гэж албан ёсны брэндийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг үзүүлж буй албан цахим хуудас https://bizhub.mn/ -г;
1.9.5 “Нийлүүлэгч” гэдэгт өөрийн өмчлөлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалахаар www.next.mn вэб сайтад байршуулсан, Компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан этгээдийг тус тус ойлгоно.
1.10 Хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх бөгөөд насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдан авалт хийх боломжтой.