“Дижитал боловсрол” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Увс аймгийн сургуулиуд, цэцэрлэгүүдэд MAXHUB брэндийн ухаалаг самбарыг нийлүүлэн, багш нарт зориулсан заах арга зүйн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Дэлхийд танигдсан MAXHUB брэндийн ухаалаг самбаруудыг аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд болон цэцэрлэгүүдэд хүлээлгэн өгснөөр сургалтын орчныг дижитал технологид суурилсан шийдлээр шинэчилж байна. Эдгээр ухаалаг дэлгэцүүд нь багш нарт илүү бүтээлч, харилцан ойлголцолд тулгуурласан заах орчинг бүрдүүлж, сурагчдын хичээлд оролцох идэвхийг нэмэгдүүлэх юм.
Мөн манай компанийн зүгээс ухаалаг самбарын ашиглалт, хичээлд хэрхэн үр дүнтэй ашиглах талаарх арга зүйн сургалтыг зохион байгуулж, багш, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан танилцуулга, дадлага сургалтыг газар дээр нь хийсэн нь уг шийдлийг бодитоор хэрэгжүүлэх чухал суурь боллоо.