Дижитал орчинд ухаалаг дэлгэц нь энгийн дэлгэцээс илүү бүтээмжийг нэмэгдүүлэх цогц шийдэл, хэрэгцээ болж олон нийтэд тархсан. Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээлд борлуулагдаж буй ухаалаг самбарын нэр төрөл, сонголтууд олон болсон байна. Тэгвэл та бүхний цагийг хэмнэж, зөв сонголт хийхэд туслах чухал 9 зөвлөгөөг хүргэж байна.
Хамгийн чухал зөвлөмж бол өөрийн биеэр очиж ухаалаг самбарыг туршиж үзэх явдал. Интерфейс, мэдрэгч, хурд, хэрэглээний мэдрэмж зэрэг нь тухайн төхөөрөмжийн бодит чанарыг илтгэнэ.
Брэндийн нэр хүнд, олон улсын зах зээлд эзэлж буй байр суурийг шалгах нь чухал. Найдвартай, танигдсан ухаалаг дэлгэцийн брэндүүд хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн байдаг.
Дизайн, дэлгэцийн хүрээ, материалын чанар зэрэг нь зөвхөн гоо зүйн биш бат бөх чанарыг давхар илэрхийлдэг.
Проектор, самбар, компьютер, камер зэрэг олон төхөөрөмжийн хэрэгцээг нэг дор нэгтгэсэн байдал нь хэрэглээг илүү хялбар, ухаалаг болгодог.
Хүргэлт, суурилуулалт, сургалт, баталгаат хугацаа, борлуулалтын дараах сервис зэрэг нь худалдан авалтын дараах чанарын баталгааг илтгэнэ.
Ухаалаг дэлгэцийн гол хэрэглээ болох Whiteboard аппликэйшн нь мультимедиа оруулах, хялбар тэмдэглэл хийх, гар бичгийн нарийвчлал буюу ухаалаг самбар дээр бичих явцад ямар нэгэн хоцрогдол байгаа эсэх зэргээр ялгардаг.
Бүх төрлийн үйлдлийн системтэй холбогдох чадвар, нэгэн зэрэг олон төхөөрөмж холбох, ухаалаг дэлгэц дээрх мэдээллийг QR кодоор хуваалцах боломж нь хэрэглэгчдийн уялдаа холбоог сайжруулна.
Про
цессор, үйлдлийн системийн лиценз, RAM, багтаамж зэрэг нь ухаалаг самбарын гүйцэтгэл, хурд, найдвартай ажиллагаанд чухал нөлөө үзүүлнэ.
Ухаалаг самбар нь өөр дээрээ хурал, сургалтын аппликэйшнтэй эсэхээс гадна үйлдвэрлэгчийн зүгээс тогтмол шинэчлэлт хийдэг эсэхийг анхаарах хэрэгтэй.
Санко Маркетинг Монголиа ХХК нь дэлхийд тэргүүлэгч MAXHUB брэндүүдийн ухаалаг самбарыг Монголын зах зээлд албан ёсоор нийлүүлэхээс гадна хэрэглэгчдэд зориулсан сургалт, зөвлөх үйлчилгээ, программ хангамжийн дэмжлэг, баталгаат засварын цогц үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог юм.
Дижитал шилжилт бол түр зуурын тренд биш, ирээдүйд чиглэсэн урт хугацааны хөрөнгө оруулалт юм. Зөв төхөөрөмжийг зөв газраас — мэргэжлийн түвшинд сонгоорой.