TDB Leasing LLC-тэй хамтран ажиллахаар боллоо

August 24, 2021

Манай компани TDB Leasing LLC-тай хамтран боловсрол болон оффисын салбарын хэрэгцээнд нийцсэн MAXHUB ухаалаг дэлгэц түүний дагалдах тоног төхөөрөмж болон KONICA MINOLTA BIZHUB хувилагч зэрэг шийдлүүдэд онцгой нөхцөл бүхий санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх болсныг албан ёсоор мэдэгдэж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь байгууллагуудын техник технологийн шинэчлэлийг дэмжих, хөрөнгө оруулалтын ачааллыг хөнгөлөх зорилготой бөгөөд дэлхийд алдартай олон улсын брэндүүдийг уян хатан төлбөрийн нөхцөлтэйгөөр ашиглах боломжийг бүрдүүлж байна.

Sankou Marketing Mongolia нь тоног төхөөрөмжийн нийлүүлэлтээс гадна суурилуулалт, сургалт, програм хангамжийн шийдлүүдийг багтаасан цогц үйлчилгээ үзүүлдэг бөгөөд MAXHUB болон Konica Minolta-ийн албан ёсны төлөөлөгч юм.