MAXHUB Raptor цувралын нэгдсэн LED Wall шийдлийг танилцууллаа

July 8, 2021

MAXHUB компани нь шинэ “Raptor” цувралын нэгдсэн LED Wall шийдлийг албан ёсоор танилцуулж байна. 120-220 инчийн долоон төрлийн загвартай энэхүү цуврал нь хэрэглээг хялбарчилж, оролцогч болон илтгэгчдэд амьд мэт, чөлөөтэй харилцах боломжийг олгохоор бүтээгджээ.

Сонсогдох биш, мэдрэгдэх дуугаралт

Энэхүү цувралын хамгийн шилдэг сайжруулалт бол студийн түвшний чанартай нэгдсэн дууны систем юм. 30 ваттын дотоод өсгөгч болон хос чанга яригч бүхий уг систем нь үг яриа бүрийг тод, ойлгомжтой хүргэж, хуралд оролцогч бүрд тод сонсогдох орчныг бүрдүүлдэг. Түүнчлэн SPDIF аудио гаралттай болсон нь хэрэглэгчдэд чанга яригч системүүдтэй хялбар холбогдох боломжийг олгож байна.

Өргөтгөсөн оролт ба холболтууд

Шинэчлэгдсэн Raptor цуврал нь HDMI оролтыг 3 болгож нэмэгдүүлж, илүү олон төхөөрөмжийг нэгэн зэрэг дэлгэцэд холбох, хурлын явцад төрөл бүрийн агуулгыг илүү хялбар харуулах боломжийг бүрдүүлжээ. Мөн USB 3.0 оролт нэвтрүүлснээр холбогдсон төхөөрөмжүүдийн мэдээлэл дамжуулалтын хурд мэдэгдэхүйц сайжирсан.

Дэвшилтэт дүрсний горим

MAXHUB-ийн сайжруулсан видео процессор нь PBP (Picture by Picture) горимыг дэмждэг болсон. Энэ нь дэлгэцийг хоёр хувааж, өөр эх үүсвэрийн агуулгыг нэгэн зэрэг зүүн, баруун талд харуулдаг. Мөн PIP (Picture in Picture) горимтой ба энэ нь үндсэн дэлгэц дээр нэг эх үүсвэр, булангийн жижиг цонхонд өөр эх үүсвэрийн дүрсийг зэрэгцүүлэн харуулах боломж олгодог.

Үйлдлийн систем, BYOD болон Wi-Fi шинэчлэл

“Raptor” цувралын үйлдлийн системийг Android V7.1-ээс V9.0 болгон шинэчилсэн бөгөөд энэ нь LAN сүлжээгээр 4 төхөөрөмжөөс нэгэн зэрэг дэлгэц хуваалцах болон хоцролт багатай, тогтвортой толин тусгал (mirroring) дэмжих чадварыг нэмэгдүүлжээ. Үүний үр дүнд BYOD (Bring Your Own Device) контент хуваалцах нь илүү уян хатан болж, оролцогч бүрийн оролцоог нэмэгдүүлнэ. Мөн Wi-Fi холболтыг 2.4G болон 5G хос сүлжээ дэмжихээр болгон сайжруулсан.

Илүү үр дүнтэй хурал

Хуралд оролцогчдын анхаарлыг төвлөрүүлэх үүднээс шинэ Raptor цуврал нь төвлөрсөн сүлжээний удирдлагын холболт, LAN/RS232/485 интерфейсүүдийг дэмжиж байна. Эдгээр шинэчлэлтүүд нь хурал, уулзалтын танхимд гайхалтай дүрслэл, хүчирхэг дуугаралт, ухаалаг удирдлагын бүрэн шийдлийг нэг дор санал болгож, оролцогчдод мартагдашгүй сэтгэгдэл төрүүлэх болно.

Эх сурвалж: https://www.maxhub.com/en/newsroom/48.html