MAXHUB брэнд “ICT Expo 2020” арга хэмжээнд оролцож байна

October 7, 2020

ICT Expo үзэсгэлэнд өөрсдийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан “Mozaik education”, MAXHUB брэндийн Corporate & Education чиглэлийн байгууллагуудад зориулсан ухаалаг самбар болон программ хангамжийг танилцуулах гэж байна.

Компанийн танилцуулж буй шийдлүүд нь боловсрол болон байгууллагын орчинд зориулагдсан бөгөөд цахим сургалт, хурал уулзалтыг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээр бүтээгдсэн. 

MAXHUB-ийн booth 77 дээр зочилсноор хэрэглэгчид бүтээгдэхүүнүүдийг газар дээр нь турших, туршлагатай мэргэжилтнүүдээс мэдээлэл авах боломжтой.

Үзэсгэлэнгийн үеэр гарын бэлэг, хямдралтай үнийн санал, төлбөрийн уян хатан нөхцлүүд санал болгож байгаа юм.

Энэ жилийн “ICT Expo 2020” нь олон улсын оролцогчдоор өргөжин, АНУ-ын Элчин сайдын яам, Huawei, Facebook зэрэг байгууллагууд оролцож, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн чиг хандлагыг олон нийтэд танилцуулж буйгаараа онцлогтой байна.