2020 он бол биднээс уян хатан, дижитал харилцааны шинэ хэлбэрийг шаардсан, томоохон өөрчлөлтүүд өрнүүлсэн жил байлаа. Үүний үр дүнд Zoom, Google Meet, Microsoft Teams зэрэг видео хурлын платформууд зайлшгүй хэрэглээ болж, хурлын өрөөг шинэчлэх хэрэгцээ урьд өмнөхөөс илүү чухал болсон байна.
PwC-ийн 2021 оны судалгаагаар:
Тиймээс олон байгууллагууд уян хатан, холимог орчинд тохирсон, ухаалаг хурлын технологиудыг чухалчлах болжээ.
Утасгүй хурлын өрөө гэдэг нь оролцогчид кабель ашиглахгүйгээр проектор эсвэл дэлгэцтэй холбогдон гар утас, таблет, зөөврийн компьютероос шууд танилцуулга хийх боломж юм.
Утасгүй танилцуулга нь дараах давуу талтай:
Ухаалаг дэлгэц нь компьютерт холбогдсон том хэмжээтэй мэдрэгчтэй дэлгэц бөгөөд проектор, микрофон, дууны систем, хамтын ажиллагаа зэрэг олон боломжийг нэг дор багтаасан төхөөрөмж юм.
Ухаалаг дэлгэц нь дараах үр өгөөжийг өгнө:
LED видео хана нь хурлын өрөөг шинэлэг, орчин үеийн болгодог өндөр нягтралтай, тод гэрэлтүүлэгтэй, том хэмжээтэй дэлгэцийн систем юм. Touch мэдрэх үйлдлийн хувьд ухаалаг самбараас доогуур боловч дараах давуу талуудтай:
Энгийн вэбкамераас ялгаатай нь нэмэлтээр мэргэжлийн микрофон болон хүчтэй чанга яригчийг хослуулсан төхөөрөмж бөгөөд:
Хурлын өрөөний удирдлагын систем нь хурлын өрөөг бүртгэх, захиалах, өөрчлөх, мэдээлэх үйл явцыг автоматжуулдаг бөгөөд:
Сүүлийн жилүүдэд маш олон зүйл өөрчлөгдсөн ч хүмүүс хоорондын уулзах, харилцах хэрэгцээ хэвээр үлдсэн. Харин өөрчлөгдсөн зүйл нь “хэрхэн уулзах вэ?” гэдэг асуулт юм. Биечлэн уулзах уу, онлайнаар холбогдох уу, эсвэл хосолсон хэлбэрээр үү?
Өнөөдөр бидэнд нээлтэй байгаа маш олон төрлийн технологиос бид уулзалтын явцыг хамгийн үр ашигтай болгох, сайн нөлөө бүхий зөв төхөөрөмжийг сонгох нь чухал болсон. Цаг үеэ мэдэрсэн, ухаалаг сонголт хийх нь зөвхөн харилцааг хөнгөвчлөхөөс гадна хамтын ажиллагааг илүү бүтээмжтэй, амжилттай болгох түлхүүр юм.
Эх сурвалж: https://www.maxhub.com/en/newsroom/47.html