Байгууллагын дижитал шилжилтийн гол технологи бол ухаалаг дэлгэц

September 1, 2020

2020 оны цар тахлын нөхцөл байдал биднийг онлайнаар ажиллах болон суралцах чадвараа хөгжүүлэхэд “шахалт” өгч, дижитал шилжилтийг хурдасгасан. Энэ дундаа боловсролын салбарт дижитал шилжилтийг хурдтайгаар хэрэгжүүлэх шаардлагатай болсон юм. Багш, сурагчдын амьд харилцааг орлох, бүтээмжийг хадгалах ухаалаг технологиуд эрэлттэй болж, ухаалаг дэлгэцийн зах зээл огцом өсөлтийг харуулсан.

Ухаалаг дэлгэц нь сургалтад хэрэглэгддэг дуу өсгөгч, проектор, компьютер зэрэг олон төхөөрөмжийн үүргийг нэг дор гүйцэтгэдэг. Хүүхдийг хичээлд бүтээлч оролцуулах, медиа контент ашиглах, бусад төхөөрөмжтэй холбогдох зэрэг боломжийг олгох орчин үеийн шийдэл болж байна. Ухаалаг самбар нь интерактив, хүртээмжтэй, бүтээлч сургалтын шинэ хэв маягийг бий болгож, танхимын болон онлайн сургалтын аль алинд нь төгс зохицдог.

Тэгвэл сайн ухаалаг самбарыг сонгоход ямар үзүүлэлтүүдийг харах шаардлагатай вэ?

  • Мэдрэгчийн цэг (Touch points) – олон хэрэглэгч зэрэг ажиллах боломж
  • Мэдрэгчийн оновчтой байдал (Touch accuracy) - Их байх тусам илүү нарийн, жижиг зүйлийг мэдрэх чадвар сайн
  • Хариу үзүүлэх хугацаа (Response time) – 4 мс-аас бага байх
  • Хос систем (Android + Windows) – өргөн хэрэглээнд тохиромжтой
  • Low Parallax, Eye-care Mode, A+ Panel – нүдний хамгаалалт, дүрсний чанар
  • Built-in камер, микрофон – онлайн хэрэглээнд зайлшгүй ашиглагдах суурилуулсан камер болон микрофон
  • Ажиллах хугацаа (Operation hours) - Тасралтгүй ажиллах хугацаа
  • OPS PC болон 4K нягтаршил – мэдээлэл боловсруулах хурд, дүрсийн өндөр нягтаршил
  • Программ хангамж, дагалдах хэрэгслүүд, үйлчилгээ – бүрэн багц шийдэл

Техникийн үзүүлэлтүүд бүгд адилхан харагдаж болох ч албан ёсны борлуулагчаас авах нь эрсдэл багатай, баталгаатай сонголт юм. Мөн самбар худалдан авсан даруйд ашиглахад бэлэн боллоо гэж бодож болохгүй. Технологийг бүрэн эзэмшихэд сургалт, зөвлөгөө зайлшгүй шаардлагатай.