Баянхонгор аймгийн 26 төрийн сургуулийг ухаалаг самбартай болгох төслийг амжилттай хэрэгжүүллээ

January 21, 2021

“Санко Маркетинг Монголиа” ХХК нь “Дэвших Болор” ХХК-тай хамтран Баянхонгор аймгийн төрийн өмчит 26 ерөнхий боловсролын сургуулийг ухаалаг самбар бүхий дэвшилтэт сургалтын орчинтой болгох төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгалаа.

Уг төсөл нь Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, БСУГ-ын санаачилгаар хэрэгжсэн бөгөөд бид тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалт, иж бүрэн дижитал сургалтын орчныг бүрдүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэлээ.

Төслийн хүрээнд MAXHUB, Konica Minolta, DellEMS, Optoma зэрэг дэлхийд танигдсан брэндийн технологийн шийдлүүдийг сургуулиудад хүргэсэн. MAXHUB-ийн ухаалаг дэлгэц нь компьютерийн бүх төрлийн үйлдлийг багтаасан, багш, сурагчдад зориулсан интерактив хэрэглээтэй бөгөөд хичээл сургалтыг илүү орчин үеийн, хүртээмжтэй, үр дүнтэй болгоход чиглэсэн.

2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр төслийг албан ёсоор хүлээлгэн өгсөн бөгөөд одоо эдгээр сургуулиуд орчин үеийн дижитал орчинд хичээллэж эхлээд байна.